brandAnua

Anua Niacinamide 5 + TXA Brightening Pad (60 ширхэг / 210ml)

56,000₮
Богино тайлбар
Солонгосын Anua брэндийн энэхүү зориулалтын pad нь арьсны өнгийг сэргээж цайруулах 5%-ийн Ниацинамид болон нөсөө толбоны эсрэг хүчтэй үйлчилгээтэй TXA агуулсан бөгөөд нүдний доогуурх хөхрөлт, батганы сорви болон жигд бус арьсны өнгийг богино хугацаанд сэргээж, толигор болгох үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Гол үйлчилгээ

  • Нөсөө толбо бүдгэрүүлэх: Транексамын хүчил (TXA) болон Ниацинамид нь батганы дараах сорви болон нарны нөлөөтэй толбыг эрчимтэй бүдгэрүүлнэ.
  • Арьсны өнгийг сэргээх: Гундсан арьсыг цайруулж, өнгийг нь дотроос нь сэргээж өгнө.
  • Арьсны бүтэц жигдлэх: Арьсыг зөөлөн гуужуулж, барзгар байдлыг арилган, толигор болгоно.
  • Меланин саатуулах: Арьсны гүнд шинээр нөсөө толбо үүсэх үйл явцыг зогсооно.

Гол найрлага

  • Niacinamide (5%): Арьсны өнгө жигдлэх, нүх сүв багасгах, тослог тэнцвэржүүлэх үйлчилгээтэй.
  • TXA (Tranexamic Acid): Меланин үүсэлтийн эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээний найрлага бөгөөд гүн нөсөөг бүдгэрүүлнэ.
  • Vitamin C: Арьсыг гэрэлтүүлж, антиоксидант хамгаалалт өгнө.
  • Arbutin: Цайруулах үйлчилгээг эрчимжүүлнэ.

Хэнд зориулсан бэ?

  • Батганы дараах улаан болон бор сорвиноосоо (PIH/PIE) салахыг хүсэж буй хүмүүст.
  • Сэвх, нөсөө толбо болон нарны толбо ихтэй хүмүүст.
  • Арьс нь өнгөө алдаж, гундуу харагдаж байгаа бүх төрлийн арьстай хүмүүст.
  • Арьсаа илүү толигор, жигд өнгөтэй болгохыг хүссэн хүмүүст.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бүтээгдэхүүн нь нэг савандаа 60 ширхэг падтай.

  1. Арьсаа цэвэрлэхдээ (Toner Pad): Нүүрээ цэвэрлэсний дараа нэг падыг авч, нүүрнийхээ дотор талаас гадна тал руу зөөлөн арчина. Энэ нь үхжсэн арьсыг зөөлөн гуужуулж, бүтцийг жигдлэхэд тусална.
  2. Маск болгон хэрэглэхдээ (Sheet Mask): Нөсөө толбо ихтэй хацар, дух зэрэг хэсэгтээ падыг 5-10 минут тавьж байгаад авна. Энэ арга нь идэвхтэй найрлагуудыг арьсанд илүү гүн шингээхэд тустай.

Анхаарах зүйл:

  • Цайруулах идэвхтэй бодисууд агуулсан тул өглөө хэрэглэсэн бол заавал нарны тос түрхээрэй.
  • Хэрэв та маш мэдрэмтгий арьстай бол эхлээд долоо хоногт 2-3 удаа хэрэглэж, арьсаа дасгасны дараа өдөр тутам хэрэглэхийг зөвлөж байна.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Sono

Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл