Medicube брэндийн энэхүү серум нь арьсны өнгийг жигдлэх, нөсөө толбо бүдгэрүүлэх хамгийн шилдэг 3 орц болох Кожик хүчил, Турмерик болон Ниацинамидыг нэг дор нэгтгэсэн. Хөнгөн усан бүтэцтэй тул арьсанд маш хурдан шингэж, гүнээс нь тэжээл өгч, хэдхэн долоо хоногийн дотор илүү эрүүл, тунгалаг, гэрэлтсэн арьстай болоход тусална.
Үндсэн давуу талууд
- Нөсөө толбо, сэвх арилгах: Меланиний нийлэгжилтийг дарангуйлж, арьсан дээрх харласан нөсөө, сэвх, батганы үлдэгдэл сорвийг эрчимтэй бүдгэрүүлнэ.
- Арьсны өнгө жигдлэх: Гундсан, цонхигор арьсыг сэргээж, эрүүл, байгалийн гэрэлтсэн (radiant) болгоно.
- Тайвшруулах, хамгаалах: Үрэвслийг дарж, чөлөөт радикал зэрэг гаднын хортой нөлөөллөөс арьсыг давхар хамгаална.
- Хурдан шингэх бүтэц: Наалдамхай мэдрэмж огт төрүүлэхгүй бөгөөд арьсны гүнд хурдан нэвтэрч үйлчилнэ.
Гол найрлага
- Кожик хүчил (Kojic Acid): Нөсөө толбоны эсрэг байгалийн гаралтай орц. Арьсыг цайруулж, шинээр нөсөөжилт үүсэх үйл явцыг зогсооход тусална.
- Турмерикийн ханд (Turmeric): Үрэвслийн эсрэг болон антиоксидант өндөр үйлчилгээтэй. Арьсны улайлтыг багасгаж, өнгийг сэргээж, хөгшрөлтөөс сэргийлнэ.
- Ниацинамид (Niacinamide): Витамин В3-ын нэг хэлбэр. Арьсны хамгаалах ханыг сайжруулж, нүхжилтийг агшаахын зэрэгцээ арьсны өнгийг үр дүнтэй цайруулна.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
- Нөсөө толбо, сэвх, батганы сорвиноос салахыг хүссэн хүмүүст
- Арьсны өнгө нь алагцаг, жигд бус, ядрангуй харагдаж буй арьсанд
- Эрүүл, тунгалаг, шил мэт гялгар (glass-skin) арьстай болохыг зорьж буй хүмүүст
- Цайруулах үйлчилгээтэй эрчимтэй арчилгаа хэрэгтэй бүх төрлийн арьсанд
Хэрэглэх заавар
- Нүүрээ угааж цэвэрлэсний дараа тонер хэрэглэж арьсаа бэлдэнэ.
- Серумнаас 2-3 дуслыг авч нүүр болон хүзүүндээ жигд тараан түрхэнэ.
- Арьсны гүнд бүрэн шингээхийн тулд хурууны өндгөөр зөөлөн товшиж өгнө.
- Серум бүрэн шингэсний дараа чийгшүүлэгч тос түрхэж чийгийг түгжинэ (Medicube Kojic Acid Turmeric Vita Capsule Cream-тэй хамт хэрэглэвэл үр дүн илүү хурдан гарна).
Хэмжээ: 30ml
Брэнд: Medicube (БНСУ)