Medicube нүүр угаагч - арьсыг гүн цэвэрлэхийн сацуу PDRN болон Глутатион (Glutathione) агуулсан тусгай капсулын тусламжтайгаар арьсанд тэжээл өгч, өнгийг эрчимтэй сэргээнэ. Зөөлөн хөөсрөх үед ягаан капсулууд задарч, идэвхт бодисууд арьсанд шууд шингэх бөгөөд угаасны дараа арьс таталдахгүй, маш чийглэг, толигор, гэрэлтсэн мэдрэмж үлдээнэ.
Үндсэн давуу талууд
- Зөөлөн бөгөөд гүн цэвэрлэгээ: Нүхжилтийн гүн дэх бохирдол, илүүдэл тослог, нүүр будалтын үлдэгдлийг арьсыг цочроохгүйгээр бүрэн цэвэрлэнэ.
- Арьс цайруулах: Глутатионы найрлага нь арьсны гундсан, цонхигор өнгийг сэргээж, угаасны дараа шууд л илүү тунгалаг, гэрэлтсэн харагдуулна.
- Эрчимтэй нөхөн төлжилт: PDRN нь арьсны эд эсийг сэргээж, уян хатан байдлыг сайжруулан, хамгаалах бүрхүүлийг бэхжүүлнэ.
- Чийгээ түгжих үйлчилгээ: Арьсны байгалийн тослог, чийгийн тэнцвэрийг алдагдуулахгүй тул угаасны дараа хуурайшиж холцруутахгүй.
Гол найрлага
- PDRN (Салмон загасны ДНХ-ээс гаргаж авсан): Арьсны бүтцийг сайжруулж, уян хатан чанарыг нэмэгдүүлэн, гэмтсэн эсийг нөхөн сэргээх өндөр үр дүнтэй шинжлэх ухаанаар батлагдсан орц.
- Глутатион (Glutathione): Хүчирхэг антиоксидант бөгөөд меланиний нийлэгжилтийг сааруулж, нөсөөжилтөөс сэргийлэн арьсыг эрчимтэй цайруулна.
- Ягаан капсул (Pink Vitamin Capsules): Идэвхт орцуудын үйлчилгээг алдагдуулахгүй хадгалах үүрэгтэй бөгөөд хөөсрүүлж угаах үед зөөлөн задарч, арьсанд шууд тэжээл болж очно.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
- Нүүрээ угаасны дараа арьс нь их таталдаж хуурайшдаг хүмүүс
- Арьсны өнгө нь гундаж, үхмэл, ядрангуй харагдаж буй хүмүүс
- Уян хатан байдлаа алдаж буй эсвэл хөгшрөлтийн эсрэг зөөлөн арчилгаа хайж буй арьсанд
- Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой, бүх төрлийн арьсанд
Хэрэглэх заавар
- Нойтон гартаа зохих хэмжээний бүтээгдэхүүнийг авч, хооронд нь үрж хангалттай хөөсрүүлнэ.
- Нүүрний арьсанд иллэг хийх байдлаар зөөлөн угаана (энэ үед бүтээгдэхүүн доторх жижиг ягаан капсулууд задарч арьсанд шингэх болно).
- Бүлээн усаар сайтар зайлж угаана.
Хэмжээ: 120g
Брэнд: Medicube (БНСУ)