Гол үйлчилгээ
- Ретиналын (Retinal) хүчирхэг үйлчилгээ: Энгийн ретинолоос (Retinol) хэд дахин илүү хурдан үйлчилгээтэй А аминдэмийн дэвшилтэт хэлбэр бөгөөд коллагены нийлэгжилтийг эрчимжүүлж, гүн үрчлээг мэдэгдэхүйц багасгана.
- NAD+ эсийн эрчим хүч: Арьсны эсийг сэргээж, залуужуулах үйлчилгээтэй NAD+ орц нь нүдний эргэн тойрны унжсан, ядарсан арьсыг чангална.
- Volumetox буюу дүүргэх үйлчилгээ: Нүдний эргэн тойрон төдийгүй инээхэд гардаг үрчлээ (smile lines), духны болон хүзүүний хялгасан үрчлээсийг дотроос нь дүүргэж толигор болгоно.
- Гүн чийгшил ба тэжээл: Хуурайшсан зовхинд гүн чийгшил өгч, нүдний доорх хар зураас буюу хөхрөлтийг (dark circles) бүдгэрүүлэхэд тусална.
Хэнд зориулсан бэ?
- Нүдний эргэн тойрон, уруул орчмын (мимик) үрчлээснээс салж, арьсаа чангалахыг хүссэн хүмүүст
- Энгийн ретинолоос илүү хурдан үр дүнтэй, дэвшилтэт ретиналын орцтой бүтээгдэхүүн хайж буй хэрэглэгчдэд
- Зовхины арьс нь нимгэрч, унжиж, уян хатан чанараа алдаж эхэлсэн хүмүүст
- Зөвхөн зовхи гэлтгүй нүүрний бусад үрчлээтэй хэсгүүддээ эрчимтэй арчилгаа хийхийг зорьж буй хүмүүст
Хэрхэн хэрэглэх вэ?
- Оройн арьс арчилгааны шатанд, тонер болон серум түрхсэний дараа хэрэглэнэ.
- Вандуйн чинээ бага хэмжээгээр шахаж авна.
- Хамгийн бага даралт өгдөг ядам хурууныхаа өндгөөр нүдний эргэн тойронд маш зөөлөн товшиж шингээнэ. (Мөн инээмсэглэлийн зураас, хүзүүний үрчлээтэй хэсэгт нэмэлтээр түрхэж болно.)
Бүтээгдэхүүний мэдээлэл
- Үйлдвэрлэсэн улс: БНСУ
- Багтаамж/Хэмжээ: 20ml
- Арьсны төрөл: Хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй, уян хатан чанараа алдсан бүх төрлийн арьсанд тохиромжтой
Анхаарах зүйл: Ретинал агуулсан тул арьсыг наранд мэдрэмтгий болгодог. Тиймээс зөвхөн орой хэрэглэх нь тохиромжтой бөгөөд өглөө нь заавал нарны тос түрхэх шаардлагатай. Мөн анх удаа хэрэглэж байгаа бол эхний 1-2 долоо хоногт өнжөөд нэг (долоо хоногт 2-3 удаа) хэрэглэж арьсаа дасгахыг зөвлөж байна.