Beauty of Joseon Ginseng Cleansing Oil (210ml)

54,000₮
Богино тайлбар
Солонгосын уламжлалт Hanbang сэргээн залуужуулах жорыг орчин үеийн технологитой хослуулсан "Beauty of Joseon" брэндийн энэхүү тосон цэвэрлэгч нь 50%-ийн шар буурцгийн тос болон хүн орхоодойн үрийн тосоор баяжуулагдсан. Арьсны гүний бохирдол, будаг, илүүдэл себум (тослог) болон хар батгыг цочролгүйгээр зөөлөн уусган цэвэрлэх үйлчилгээтэй.

Үндсэн үйлчилгээ

  • 50% Шар буурцгийн тос (Soybean Oil): Арьсны нүхжилтийг бөглөхгүйгээр бохирдол, будаг, усны хамгаалалттай нарны тосыг гүнд нь хүртэл уусган цэвэрлэнэ.
  • 0.1% Хүн орхоодойн үрийн тос (Ginseng Seed Oil): Арьсыг гадаад орчны цочролоос хамгаалж, цэвэрлэгээний явцад чийгээ алдахаас сэргийлэн, тайвшруулах зөөлөн үнэрээр хангана.
  • Мицеллар цэвэрлэгээний технологи: Ус ба тосны мицеллар бүтэц нь бохирдлыг татан авч уусгах бөгөөд усаар зайлахад наалдамхай тосон үлдэгдэл үлдээлгүй маш хурдан угаагдана.
  • Нүхжилт ба хар батганы арчилгаа: Тос нь тосондоо уусдаг зарчмаар нүхжилтэд хуримтлагдсан илүүдэл тослог, хар болон цагаан батгыг зөөлрүүлж, аажмаар цэвэрлэнэ.

Хэнд зориулсан бэ?

  • Нүүрний будаг, нарны тос, бохирдлыг гүн цэвэрлэж арьсаа ариутгахыг хүссэн хүмүүст
  • Хамар, эрүүний хажуугаар хар болон цагаан батга байнга үүсдэг хэрэглэгчдэд
  • Цэвэрлэгээний дараа арьс нь таталдахгүй, чийглэг зөөлөн хэвээр үлдээсэй гэж хүсдэг хүмүүст
  • Хүнд, хэт тослог мэдрэмжгүй хөнгөн бүтцтэй тосон цэвэрлэгч хайж буй хүн бүрт

Хэрхэн хэрэглэх заавар

  1. Түрхэх: Хуурай гараар 1-2 удаа шахаж авсан тосоо хуурай нүүрэндээ жигд түрхэнэ.
  2. Иллэг хийх: Нүүрний арьс, нүхжилттэй хэсгүүдэд 30 секундийн турш дугуй хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийж будгийг уусгана.
  3. Эмульсжүүлэх - Чухал step: Гараа бага зэрэг бүлээн усаар норгож, тосыг сүүн цагаан өнгөтэй болтол нь дахин 20-30 секунд иллэг хийнэ.
  4. Зайлах: Бүлээн усаар сайтар угааж цэвэрлээд, араас нь хөөсөн цэвэрлэгчээрээ (Double Cleansing) угаана.

Бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл

  • Үйлдвэрлэсэн улс: БНСУ
  • Хэмжээ: 210ml
  • Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд (Ялангуяа тослогтож нүхжилт үүсдэг, хар/цагаан батгатай, будаг их хийдэг болон суларч ядарсан арьсанд нэн тохиромжтой)

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Sono

Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл