brandBiodance

Biodance Bio-Collagen Real Deep Mask - 1 ширхэг

15,000₮
Богино тайлбар
Энэхүү маск нь арьсанд түрхсэн эссенцийг ууршуулж алдагдуулахгүйгээр гүнд нь хүртэл бүрэн шингээдэг онцгой технологитой бөгөөд маскны цагаан өнгө нь арьсанд бүрэн шингэснийхээ дараа шил шиг тунгалаг болж өөрчлөгддөгөөрөө онцлогтой.

Үндсэн үйлчилгээ

  • Хэт жижиг молекулт Коллаген: Энгийн коллагенаас хамаагүй жижиг молекултай тул арьсны өнгөн хэсэгт үлдэхгүйгээр гүн давхаргад хүрч, арьсыг дотроос нь татаж чангална.
  • Galactomyces эсгэгч ба Гиалуроны хүчил: Арьсны нүхжилтийг мэдэгдэхүйц агшааж, үрчлээг тэнийлгэн гүн чийгшил өгөх бөгөөд арьсыг шил шиг гэрэлтсэн, толигор болгоно.
  • Шингээлтийн технологи: Цаасан маск шиг 15-20 минут болоод хатдаггүй. Арьсны дулаанд хайлж, доторх идэвхт бодисууд нь арьс руу бүрэн нэвтэрдэг тул хамгийн багадаа 3-4 цаг тавих шаардлагатай гидрогелэн маск юм.
  • Аюулгүй найрлага: Арьс цочроох химийн орцгүй, харшил үүсгэхгүй тул эмзэг арьсанд ч аюулгүй хэрэглэнэ.

Хэнд зориулсан бэ?

  • Нүүрний нүхжилт томорч, арьс суларч унжих гээд байгааг анзаарч буй хүмүүст
  • Доторх чийг дутагдсанаас болж нүүрний будаг сайн шингэхгүй, хуурайшиж барзайгаад байдаг хэрэглэгчдэд
  • Өглөө сэрэхэд яг л арьс арчилгааны салонд орсон мэт гэрэлтсэн, чийглэг, толигор арьстай сэрэхийг хүсдэг хүмүүст
  • Чухал уулзалт, арга хэмжээний өмнө арьсаа эрчимтэй сэргээх шаардлагатай байгаа хүн бүрт

Хэрхэн хэрэглэх заавар

Маскийг хэрэглэх 2 өөр арга байдаг бөгөөд өөрийн цаг завд тааруулан сонгох боломжтой.

Арга 1: Шөнийн эрчимт арчилгаа (Sleeping Mask - Хамгийн үр дүнтэй)

  1. Орой нүүрээ угаасны дараа тонер, серум (эсвэл ампул), тосоо түрхэж өдөр тутмын арчилгаагаа хийнэ.
  2. Арьс арчилгаа бүрэн шингэсний дараа маскны хамгаалалтын хальсыг хуулж, нүүрний хэлбэрт тааруулан нягт нааж өгнө.
  3. Масктайгаа унтах бөгөөд өглөө босоход маскны цагаан өнгө шингэж бүрэн тунгалаг болсон байх ба хуулж аваад өглөөний хөнгөн арчилгаагаа хийнэ.

Арга 2: Өдрийн цагийн арчилгаа (3-4 цаг тавих)

  1. Нүүрээ цэвэрлээд тонер, серумээ түрхэнэ.
  2. Маскаа нүүрэндээ наагаад 3-4 цаг (маск тунгалаг болж арьсанд бүрэн шингэтэл) байлгасны дараа хуулж авна.

Бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл

  • Үйлдвэрлэсэн улс: БНСУ
  • Хэмжээ: 1 хайрцаг дотроо 4 ширхэг масктай (34g x 4)
  • Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд (Ялангуяа нүхжилт томорсон, уян хатан чанараа алдаж суларсан, хуурайшиж өнгөө алдсан арьсанд нэн тохиромжтой)


StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Sono

Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл