Гол найрлага:
- Centella Asiatica Extract (Cica) – Улайлт, цочролыг тайвшруулж арьсыг сэргээх үйлчилгээтэй.
- Hyaluronic Acid – Гүн чийгшүүлж, арьсыг зөөлөн болгоно.
- Niacinamide – Арьсны өнгө жигдрүүлэх, хамгаалалтын давхаргыг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
- Madecassoside – Улайлт, үрэвслийг багасгах Cica-гаас гаралтай найрлага.
- Panthenol – Чийгшил нэмэх, тайвшруулах бодис агуулагдсан.
Эдгээр найрлагууд нь хамтдаа арьсыг тайвшруулж, чийгшүүлж улмаар толигор, эрүүл харагдуулах зорилготой.
Хэнд зориулсан бэ?
- Мэдрэг, амархан улайлт үүсдэг арьсанд тохиромжтой.
- Үрэвсэлтэй, улаалттай, цочрол ихтэй арьсанд тайтгаруулах зорилгоор ашиглаж болно.
- Тослог, холимог төрлийн арьсанд ч өдөр тутмын чийгшил болон тэнцвэрийг дэмжинэ.
- Хааяа гардаг батга, улайлт зэрэгт зөөлөн тайвшруулах үйлчилгээ хүссэн хүмүүст тохиромжтой.
Хэрхэн хэрэглэх вэ?
- Нүүрээ сайтар цэвэрлэсэн (цэвэрлэгчээр) арьсан дээр хэрэглэнэ. M
- Тонер болон серум хэрэглэсний дараа тэжээлийн крем болгон нүүр, хүзүүндээ жигд түрхэж хэрэглэнэ.
- Зөөлөн иллэг хийх аргаар арьсанд бүрэн шингээнэ.
- Өглөө ба орой хоёр удаа тогтмол хэрэглэвэл үр дүн илүү сайн.