brandMedicube

Medicube triple collagen serum

45,000₮
Богино тайлбар
Арьсны уян хатан чанарыг сэргээж, дотор талаас нь чийгшүүлж, гэрэлтсэн болгох зориулалттай glass skin үүсгэх үйлчилгээтэй серум юм.

Гол үйлчилгээ

  • Гүн чийгшүүлэнэ: Арьсны гүн давхаргад чийг өгч, хуурайшилтаас үүдсэн үрчлээг тэнийлгэнэ.
  • Уян хатан чанар сайжруулана: Унжсан арьсыг чангалах, арьсны бүтцийг нягтаршуулах үйлчилгээ үзүүлнэ.
  • Арьсны өнгийг сэргээнэ: Арьсыг эрүүл, чийглэг, гэрэлтсэн (glowy) харагдуулна.
  • Арьсыг хамгаална: Арьсны гаднах хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлж, чийг алдагдахаас сэргийлнэ.

Гол найрлага

Энэхүү бүтээгдэхүүний хамгийн том давуу тал нь Triple Collagen Complex (20,000ppm) буюу 3 төрлийн коллагены нэгдэл юм:

  • Atelo Collagen: Арьсны гадаргууг чийгшүүлж, толигор болгоно.
  • Hydrolyzed Collagen: Арьсны дунд давхаргад нэвтэрч, уян хатан чанарыг дэмжинэ.
  • Soluble Collagen: Арьсны гүн рүү нэвтэрч, эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ.
  • Hyaluronic Acid: Өөрөөсөө 1000 дахин их чийгийг татах чадвартай тул арьсыг бүтэн өдрийн турш чийглэг байлгана.
  • Elastin: Коллагеныг хооронд нь барьцалдуулах үүрэгтэй бөгөөд арьсны уян хатан байдлыг дээд цэгт нь хүргэнэ.

3. Хэнд зориулсан бэ?

  • Арьс нь хэт хуурайшиж, таталдаж мэдрэгддэг хүмүүст.
  • Арьс өнгөө алдаж, гундуу харагдаж байгаа үед.
  • Арьс унжиж, жижиг үрчлээсүүд үүсэж эхэлж буй хүмүүст.
  • Бүх төрлийн арьсанд тохиромжтой (ялангуяа хуурай болон холимог арьсанд нэн тохиромжтой).

4. Хэрхэн хэрэглэх вэ?

  1. Нүүрээ цэвэрлэж, тонероор арьсны бүтцийг чийгшүүлнэ.
  2. Серумаасаа 2-3 удаа шахаж, нүүр болон хүзүүний хэсэгтээ жигд түрхэнэ.
  3. Алгаараа нүүрээ зөөлөн дарж, бүлээн илчээрээ серумыг гүн шингээж өгнө.
  4. Дараа нь заавал чийгшүүлэгч тос (Collagen Cream бол бүр сайн) түрхэж, чийгийг арьсандаа түгжээрэй.

Санамж

Энэхүү серум нь маш баялаг бүтэцтэй тул хэрэглэсний дараа арьс бага зэрэг наалдамхай мэдрэмж төрүүлж болох ч удалгүй бүрэн шингэдэг. Хэрэв та Age-R Booster (Medicube-ийн арьс арчилгааны төхөөрөмж) ашигладаг бол энэ серумтай хамт хэрэглэхэд үр дүн нь 2 дахин нэмэгддэг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл