Гол үйлчилгээ
- Хамгаалалтын бүрхүүл бэхжүүлэх: Арьсны гэмтсэн саадыг (barrier) засаж, гадны нөлөөнд тэсвэртэй болгоно.
- Гүн чийгшүүлэлт : Арьсны 15-р давхарга хүртэл чийгийг дамжуулж, чийг алдагдахаас сэргийлнэ.
- Агшин зуур тайвшруулах: Улайлт, загатналт болон хуурайшилтаас үүдэлтэй цочролыг намдаана.
- Арьс дүүргэх: Арьсыг чийгээр хангаж, илүү булбарай, торгомсог болгоно.
Гол найрлага
Энэхүү маскны гол хүч нь Cera-Nol нэгдэл болон D-Panthenol-д оршдог:
- 5 төрлийн Ceramide (Церамид): Арьсны эсүүдийг хооронд нь барьцалдуулж, чийгийг гадагш алдахаас хамгаалдаг тосны хүчлүүд.
- Panthenol (D-Panthenol): Арьсанд шингэж Витамин B5 болон хувирдаг. Энэ нь маш хүчтэй тайвшруулах, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.
- Бага молекулт Гиалуроны хүчил (50,000ppm): Арьсны гүн рүү нэвтэрч чийгшүүлэх чадвартай.
- Олиго-коллаген: Арьсны уян хатан чанарыг дэмжиж, нүх сүвийг багасгаж харагдуулна.
Хэнд зориулсан бэ?
- Арьс нь хэт хуурайшиж, таталдаж, "цангасан" байгаа хүмүүст.
- Арьсны хамгаалалтын бүрхүүл нь гэмтэж (barrier damage), амархан цочромтгой болсон үед.
- Хүчтэй хүчил (AHA, BHA) эсвэл Ретинол хэрэглэсний дараа арьсаа амраахыг хүссэн хүмүүст.
- Мэдрэмтгий, хуурай болон холимог арьстай хүмүүст.
Хэрхэн хэрэглэх вэ?
- Нүүрээ цэвэрлэсний дараа тонероор арьсаа арчина.
- Гидрогель маскыг нүүрэндээ сайтар наана. (Энэ маск нь арьсанд маш сайн наалддаг тул унтаж байхад унахгүй).
- Маскны цэнхэр туяатай цагаан өнгө нь бүрэн тунгалаг болтол байлгана.
- Зөвлөгөө: Орой унтахдаа зүүж, өглөө нь авах (Overnight mask) нь хамгийн дээд зэргийн үр дүнг өгнө.
- Маск тунгалаг болсны дараа хуулж авахад арьс тань асар их чийг авч, толигор болсон байх болно.
Biodance-ийн 3 маскны ялгаа (Товч)
- Bio-Collagen (Цагаан): Ерөнхий арчилгаа, нүх сүв агшаах, уян хатан чанар.
- Radiant Vita (Шар): Цайруулах, гэрэлтүүлэх, нөсөө толбо.
- Hydro Cera-Nol (Цэнхэр): Гүн чийгшил, тайвшруулах, хамгаалалтын бүрхүүл засах.