Гол үйлчилгээ
- Гэрэлтүүлэх (Radiance): Арьсны өнгийг дотроос нь гэрэлтсэн мэт болгож, гундсан арьсыг агшин зуур сэргээнэ.
- Чангалах (Elasticity): Пептидийн нэгдлүүд нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, арьсыг илүү нягт, чанга харагдуулна.
- Гүн чийгшүүлэлт: Арьсны гүн давхарга хүртэл чийгийг дамжуулж, хуурайшилтаас үүссэн жижиг үрчлээг арилгана.
- Арьсны бүтэц засах: Арьсны гадаргууг зөөлрүүлж, торгомсог толигор болгоно.
Гол найрлага
Энэхүү маскны гол нууц нь Peptide болон Niacinamide-ийн өндөр тунтай найрлагад оршдог:
- 3 төрлийн Пептид (Tri-Peptide Complex): Коллагены нийлэгжилтийг дэмжиж, арьсыг залуужуулах, үрчлээний эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ.
- Niacinamide (Vitamin B3): Арьсыг цайруулах, нөсөө толбо бүдгэрүүлэх болон арьсны өнгийг жигд болгох үүрэгтэй.
- Adenosine: Арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.
- Panthenol (Pro-vitamin B5): Арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлж, чийгийг удаан хугацаанд хадгална.
Хэнд зориулсан бэ?
- Арьс нь ядарсан, өнгөө алдсан, гундуу харагдаж байгаа хүмүүст.
- Нүүрний будаг сайн тогтохгүй, арьс барзайж хуурайшсан үед.
- Арьсны уян хатан чанар алдагдаж, илүү чанга харагдуулахыг хүссэн хүмүүст.
- Бүх төрлийн арьсанд тохиромжтой (ялангуяа хуурай болон холимог арьсанд нэн тохиромжтой).
Хэрхэн хэрэглэх вэ?
- Нүүрээ цэвэрлэсний дараа тонероор арьсаа бэлдэнэ.
- Маскыг нүүрэндээ сайтар нааж өгнө. (Энэхүү маск нь маш нимгэн, арьсанд маш сайн наалддаг тул эссенцийг үр дүнтэй дамжуулдаг).
- 10-20 минут амраад маскыг авна.
- Уутанд үлдсэн эссенцийг хүзүү, цээж хэсэгтээ түрхэж болно. Нүүрэн дээрх үлдсэн эссенцийг бүрэн шингэтэл нь зөөлөн товшиж өгнө.
Илүү үр дүнтэй болгох арга:
Хэрэв танд Medicube Age-R Booster Pro эсвэл Booster-H төхөөрөмж байгаа бол маскаа нүүрэн дээрээ байхад нь төхөөрөмжөө ашиглан (Booster mode) массаж хийвэл пептидийн найрлага арьсны гүн рүү илүү сайн нэвтэрч, үр дүн нь хэд дахин нэмэгдэнэ.