Гол үйлчилгээ
- Чийгшүүлж, нөхөн төлжүүлэх хос нөлөө: Тонер болон крем нь арьсыг гүнээс нь чийгшүүлж, чийгийг түгжих бол PDRN ампул нь гэмтсэн эсийг нөхөн сэргээж, уян хатан чанарыг сайжруулна.
- Арьсны хамгаалах бүрхүүлийг бэхжүүлэх: Гадаад орчны нөлөө болон стрессээс болж суларсан арьсны хамгаалах ханыг (skin barrier) богино хугацаанд сэргээж, арьсыг дахин эмзэгшихээс хамгаална.
- Арьсны гүний хуурайшилтыг арилгах: Арьсны хамгийн гүн давхаргад чийг хүргэж, угаасны дараа болон өдрийн турш таталдаж хуурайшдаг асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
- Залуужуулах ба толигор болгох: Үрчлээний эсрэг PDRN болон Гиалуроны хүчлийн хавсарсан үйлчилгээ нь арьсыг чангалж, чанга толигор, чийглэг гэрэлтсэн болгоно.
Хэнд зориулсан бэ?
- Арьс нь дотроосоо хуурайшиж таталдахаас гадна уян хатан чанараа алдаж, өнгөө алдсан хүмүүст
- Батганы сорви, улайлт, цочролоос болж арьсны хамгаалах бүрхүүл нь гэмтсэн хэрэглэгчдэд
- Чийгшил ба хөгшрөлтийн эсрэг (Anti-aging) арчилгааг нэг дор цогцоор нь хийхийг хүссэн хүмүүст
- Нүүр будалт сайн шингэдэггүй, амархан барзайдаг арьстай хэрэглэгчдэд
Хэрхэн хэрэглэх дараалал
- Алхам 1 — Тонер (200ml): Нүүрээ угаасны дараа тонероос зохих хэмжээгээр авч, нүүрэндээ жигд түрхэж эсвэл хөвөнд шингээн арчиж, арьсны рН-ийг тэнцвэржүүлнэ.
- Алхам 2 — Hyper PDRN Ампул: Тонерын дараа ампулаас 1-2 дуслыг авч, нүүр болон хүзүүндээ жигд тараан түрхэж, зөөлөн товшиж арьсны гүнд шингээнэ.
- Алхам 3 — Крем (80ml): Арчилгааны хамгийн сүүлийн шатанд тосноос зохих хэмжээгээр авч бүх нүүрэндээ түрхэн, гарны алганы дулаанаар зөөлөн дарж чийг болон тэжээлийг түгжинэ.
Багцын ерөнхий мэдээлэл
- Үйлдвэрлэсэн улс: БНСУ
- Багцын бүрэлдэхүүн ба хэмжээ:
- Real Hyaluronic Toner (200ml)
- Hyper PDRN Repair Ampoule (50ml)
- Real Hyaluronic 100 Cream (80ml)
- Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой (Ялангуяа чийгээр дутагдсан, уян хатан чанараа алдсан, эмзэгшсэн болон хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч буй арьсанд)
Зөвлөмж: Багцад агуулагдах PDRN ампулын нөхөн төлжүүлэх үйлчилгээг илүү өндөр түвшинд хүргэхийн тулд арьсны гүнд шингээгч бьюти төхөөрөмжтэй хавсран хэрэглэвэл арьсны уян хатан чанар эрс сайжирч, мэдэгдэхүйц хурдан үр дүн үзүүлнэ.