Багцын бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй үйлчилгээ
1. Birch Juice Moisture Gel Cleanser (150ml - Зөөлөн гелэн угаагч)
- Үйлчилгээ: Арьсны рН балансыг тэнцвэржүүлдэг (Low pH) зөөлөн гелэн бүтэцтэй угаагч. Inje уулын хус модны шүүс болон гиалуроны хүчил агуулсан тул нүүр угаасны дараа арьс таталдаж хуурайшихгүй, усан чийгээ хадгалж үлддэг. Гаднаас ирэх бохирдол болон илүүдэл тослогийг арьсыг цочроохгүйгээр цэвэрлэнэ.
2. Birch Juice Moisture Pad (80 Sheets - Чийгшүүлэгч, тайвшруулах пэд)
- Үйлчилгээ: Гүн чийгшүүлэгч эссенцээр бүрэн ханасан 100% хөвөн зөөлөн пад. Арьсны халууныг буулгаж сэрүүцүүлэх (cooling) үйлчилгээтэй бөгөөд улайлтыг хурдан намдаана. Найрлагад нь агуулагдах Aquaxyl технологи болон Витамин С нь арьсыг эрчимтэй чийгшүүлж, өнгийг сэргээдэг.
3. Birch Juice Moisture Tone-Up Suncream (50ml - Өнгө сэргээгч нарны тос)
- Үйлчилгээ: SPF50+ PA++++ үзүүлэлттэйгээр нарны хэт ягаан туяанаас дээд зэргээр хамгаална. Энэхүү тос нь арьсны өнгийг байгалийн мэт цайвар, гэрэлтсэн (Tone-up) харагдуулдаг тул нүүр будалтын суурь (primer) болгон ашиглахад маш тохиромжтой. Усан суурьтай тул хуурайшуулж барзайлгахгүй, нүхжилт бөглөхгүй хөнгөн шингэнэ.
Хэнд зориулсан бэ?
- Өдөр тутамдаа арьсаа гүн чийгшүүлж, энгийн бөгөөд хөнгөн арчилгаа хийхийг хүсдэг хүмүүст
- Нүүрээ будахгүйгээр өөгүй, гэрэлтсэн цайвар арьстай харагдахыг хүсдэг хүмүүст
- Нарны тос түрхэхээр л арьс нь барзайж, будаг нь шингэдэггүй хэрэглэгчдэд
- Цаг багатай өглөөд маш хурдан арьсаа сэргээж, чийгээр хангах хэрэгцээтэй хүн бүрт
Хэрхэн хэрэглэх заавар
1.Цэвэрлэгээ (Gel Cleanser):Өглөө, оройн арчилгаа.Бага зэрэг усаар норгосон гартаа угаагчаас вандуйн чинээг авч хөөсрүүлээд, нүүрэндээ 1 минут орчим зөөлөн иллэг хийж угаасны дараа бүлээн усаар сайтар зайлна.
2.Чийгшүүлэх (Moisture Pad):Тонер эсвэл маскны оронд.Угаасны дараа падээр нүүрний арьсны ширхгийн дагуу дотроос гадагш чиглэлтэйгээр зөөлөн арчина.
Зөвлөгөө: Хуурайшсан, улайсан хацар болон духны хэсэгтээ пэдийг 3-5 минут нааж үлдээвэл маск шиг маш сайн гүн чийгшил өгнө.
3.Хамгаалах (Tone-Up Suncream):Өдрийн арчилгааны төгсгөл.Падний эссенцийг арьсанд бүрэн шингэсний дараа нарны тосноосоо зохих хэмжээгээр авч нүүр болон хүзүүндээ жигд тараан түрхэнэ. Шаардлагатай бол араас нь хөнгөн cushion дарахад будаг сайн суудаг.
Бүтээгдэхүүний ерөнхий мэдээлэл
- Үйлдвэрлэсэн улс: БНСУ
- Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд (Ялангуяа чийг дутагдсан, амархан улайж эмзэгшдэг, өнгөө алдаж нүүр будалт сайн шингэдэггүй арьсанд нэн тохиромжтой)
- Багцад багтсан хэмжээ:
- Нүүр угаагч (Gel Cleanser): 150ml
- Чийгшүүлэгч пэд (Moisture Pad): 80 ширхэг
- Өнгө сэргээгч нарны тос (Tone-Up Suncream): 50ml