brandMedicube

PDRN & Collagen - Арьсны өнгө сэргээх, Арьс Чангалах багц

195,700₮
Богино тайлбар
Энэхүү багц нь эсийн түвшинд нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй яргай загасны DNA (PDRN) болон бага молекулт коллагеныг өндөр тунгаар нэгтгэсэн цогц арчилгаа юм. Арьсны уян хатан чанарыг гүнээс нь сэргээж, сулралтыг чангалан, эрүүл, чийглэг гэрэлтсэн туяаг өгнө.

Бүтээгдэхүүн тус бүрийн онцлог ба үйлчилгээ

  • PDRN Toning Gel Toner Pad: Усан суурьтай биш, гүн чийгшүүлэгч гелэн эссенц шингээсэн пад. Нүүрээ угаасны дараа арьсны бүтцийг зөөлөн гуужуулж жигдлэн, дараагийн бүтээгдэхүүнүүдийн шингэх хөрсийг дээд зэргээр бэлдэж өгнө.
  • PDRN Pink Peptide Serum Mask: Пептид болон PDRN-ийн өндөр агууламжтай салфеткан маск. Арьсанд маш нягт наалдаж, ядарч суларсан арьсанд гүн тэжээл өгч, эрчимтэй чангалах (lifting) үйлчилгээ үзүүлнэ.
  • Collagen Glow Booster Serum: Бага молекулт коллаген болон арьсны өнгө сэргээх орцуудтай хөнгөн бүтэцтэй серум. Арьсны эд эсийг дотроос нь дүүргэж, наалдамхай мэдрэмж үлдээхгүйгээр чийглэг гэрэлтэлт болгоно.
  • PDRN Collagen Capsule Cream: PDRN болон Коллагеныг исэлдэлтээс хамгаалсан тусгай капсул бүхий тос. Түрхэх үед капсул хайлж арьсны гүнд нэвтэрснээр чийгийг удаан хугацаанд түгжиж, чангалах үйлчилгээг давхар баталгаажуулна.

Хэнд зориулсан бэ?

  • Арьс нь унжиж, уян хатан чанараа алдан үрчлээс тогтож эхэлж буй хүмүүст.
  • Нүүрний будаг сайн шингэхгүй барзайж, өнгөө алдан сааралтсан арьстай хэрэглэгчдэд.
  • Эмнэлгийн түвшний PDRN тарилгын үйлчилгээг гэрийн нөхцөлд, өдөр тутмын арчилгаагаараа авахыг хүссэн хүмүүст.
  • Хэт хүнд, тослог мэдрэмжгүйгээр арьсаа гүнээс нь чангалж, чийглэг гэрэлтсэн харагдуулах багц хайж буй хүн бүрт.

Хэрхэн хэрэглэх дараалал ба заавар

  1. Тонер/Пад: Нүүрээ цэвэрлэсний дараа Toning Gel Pad-аар нүүрээ (нүд, уруулаас бусад хэсгийг) бүхэлд нь зөөлөн арчиж, үлдсэн эссенцийг товшиж шингээнэ.
  2. Маск: 7 хоногт 1-2 удаа Peptide Serum Mask-ийг нүүрэндээ байрлуулж 15-20 минут болсны дараа хуулж авна.
  3. Серум: Collagen Glow Booster Serum-ээс 1-2 дуслыг авч нүүр болон хүзүүндээ жигд тараан түрхэж шингээнэ.
  4. Тос: Хамгийн сүүлд Capsule Cream-ээс зохих хэмжээгээр авч, доторх капсулыг бүрэн хайлж шингэтэл нүүрэндээ зөөлөн иллэг хийн түрхэж чийгийг түгжинэ.

Багцын ерөнхий мэдээлэл

  • Үйлдвэрлэсэн улс: БНСУ
  • Арьсны төрөл: Уян хатан байдлаа алдсан, хуурайшсан, үрчлээ үүсэж эхэлж буй болон өнгөө алдаж ядарсан бүх төрлийн арьсанд.
  • Багцын бүрэлдэхүүн ба хэмжээ:
  1. Medicube PDRN Pink Collagen Toning Gel Toner Pad (70 ширхэг)
  2. Medicube PDRN Pink Peptide Serum Mask (3 ширхэг)
  3. Medicube Collagen Glow Booster Serum (15ml)
  4. Medicube PDRN Pink Collagen Capsule Cream (55g)

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Sono

Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл