Гол үйлчилгээ
- Үе шаттай эрчимт тайвшруулалт: Пад нь үхэжсэн эд эсийг зөөлөн гуужуулах бол, маск нь гүн чийгшил, тайвшруулах серумыг арьсанд өгнө. Харин тос нь энэ бүх чийг, тэжээлийг гадагшлуулахгүйгээр түгжинэ.
- Батга болон улайлтын эсрэг: Гурван бүтээгдэхүүн гурвуулаа Heartleaf орцыг өндөр тунгаар агуулсан тул үрэвслийг маш хурдан намжааж, арьсны улайлтыг дарна.
- Арьсны барьер нөхөн сэргээх: Тосонд агуулагдах Пантенол болон Скуалан нь гэмтсэн арьсны хамгаалах ханыг (skin barrier) нөхөн сэргээж, гадаад орчны нөлөөнд дахин эмзэгшихээс сэргийлнэ.
- Нүхжилт бөглөхгүй хөнгөн бүтэц: Бүтээгдэхүүнүүд нь усархаг, хөнгөн эссэнц болон зөөлөн тос тул арьсанд наалдаж хүндрэхгүй, нүх сүвийг амьсгалуулна.
Хэнд зориулсан бэ?
- Арьс нь стресс болон гадаад орчноос болж байнга улайж, загатнаж, эмзэгшдэг хүмүүст
- Батганы үрэвсэлтэй байгаа эсвэл батга гарах хандлагатай (acne-prone) арьстай хэрэглэгчдэд
- Нүүрний будаг сайн шингэхгүй, арьс нь барзайж үхэжсэн эд эс хуримтлагдсан хүмүүст
Хэрхэн хэрэглэх дараалал ба заавар Арьс арчилгааг дараах дэс дарааллаар хийнэ.
- Алхам 1 — Essence Pad (Цэвэрлэх ба Бэлтгэх): Нүүрээ угаасны дараа падны барзгар талаар нүүрний төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн арчиж үхэжсэн арьсыг гуужуулна. Дараа нь гөлгөр талаар нь дахин нэг арчиж арьсны рН-ийг тэнцвэржүүлэн чийгшүүлнэ.
- Алхам 2 — Gummy Sheet Mask (Гүн тайвшруулах):
- Энэ алхмыг 7 хоногт 1-2 удаа эсвэл арьс онцгой их улайж, үрэвссэн үедээ түргэн тусламж болгон хэрэглэнэ.
- Пад хэрэглэсний дараа маскыг нүүрэндээ агаарын зай үлдээхгүйгээр нягт наана. 10-20 минутын дараа хуулж, үлдсэн серумыг зөөлөн товшиж шингээнэ.
- Алхам 3 — Calming Tube (Чийг түгжих, Барьер бэхжүүлэх): Хамгийн сүүлийн шатанд тосноос зохих хэмжээгээр авч бүх нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Алганы дулаанаараа зөөлөн дарж, чийгийг арьсанд бүрэн түгжиж өгнө.
Багцын ерөнхий мэдээлэл
- Үйлдвэрлэсэн улс: БНСУ
- Багцын бүрэлдэхүүн ба хэмжээ:
- HEARTLEAF ESSENCE PAD CLEAR TOUCH (70 ширхэг / 150ml)
- GUMMY SHEET MASK HEARTLEAF STICKER (27ml / 1 ширхэг)
- Heartleaf creme Calming Tube (75ml)
- Арьсны төрөл: Бүх төрлийн арьсанд тохиромжтой (Ялангуяа амархан улайдаг, үрэвсэлтэй, батга гардаг болон тослог/холимог эмзэг арьсанд)
Зөвлөмж: Хэрвээ арьсан дээр гэнэт том батга гарах эсвэл хэсэг газар маш их улайсан байвал маск тавихгүй өдрөө Алхам 1 дээрх падныхаа гөлгөр талыг тухайн асуудалтай хэсэгтээ 3-5 минут тавьж "мини-маск" хэлбэрээр ашиглавал үрэвслийг хурдан дарна.