Бүтээгдэхүүн тус бүрийн онцлог ба үйлчилгээ
- PDRN Pink Collagen Bubble Serum: Микро-хөөсөн (micro-bubble) технологитой энэхүү серум нь арьсанд түрхэх үед зөөлөн хайлж, үрэлт үүсгэхгүйгээр гүн рүү маш хурдан нэвтэрнэ. Арьсыг дотроос нь дүүргэж чангалан, агшин зуурт гэрэлтсэн толигор болгоно.
- PDRN Pink Collagen Capsule Cream: PDRN болон Коллагены идэвхт чанарыг хадгалсан тусгай капсултай тос. Капсул нь түрхэх үед задарч арьсанд шингэх бөгөөд суларсан арьсыг өргөх (lifting) үйлчилгээ үзүүлж, чийгийг удаан хугацаанд гадагшлуулахгүй түгжинэ.
- PDRN Pink Collagen Gel Mask: Эссенцийг хатааж царцаан хийсэн гидрогелэн маск. Арьсны дулаанд хайлж шингэдэг тусгай бүтэцтэй тул гүн чийгшил өгч, арьсыг эрчимтэй тайвшруулан чангална.
Хэнд зориулсан бэ?
- Арьс нь унжиж, хацар, эрүүний шугамаар суларч байгааг анзаарч буй хүмүүст.
- Будаг сайн шингэдэггүй, хуурайшиж барзайсан, өнгөө алдсан арьстай хэрэглэгчдэд.
- Эмнэлгийн түвшний PDRN тарилгын үйлчилгээг гэрийн нөхцөлд, цогц бүтээгдэхүүнээр авахыг хүссэн хүмүүст.
Хэрхэн хэрэглэх дараалал ба заавар
- Серум: Өглөө, оройд нүүрээ цэвэрлэж тонероор арчсаны дараа Bubble Serum-ээс гарын алганд эсвэл нүүрэндээ шууд шахаж авна. Хөөсийг нүүр, хүзүүндээ жигд тарааж, хайлж шингэтэл нь хурууны өндгөөр зөөлөн товшино.
- Маск: 7 хоногт 1-2 удаа серум түрхсэний дараа Gel Mask-ийг нүүрний хэлбэрт тааруулан нягт нааж өгнө. 20-30 минутын дараа (маскны өнгө тунгалаг болж шингэсний дараа) хуулж авна.
- Тос: Хамгийн сүүлд Capsule Cream-ээс зориулалтын халбагаар зохих хэмжээгээр авч нүүрэндээ түрхэнэ. Доторх капсулыг бүрэн хайлтал зөөлөн иллэг хийж, алгаараа дарж чийгийг түгжиж өгнө.
Багцын ерөнхий мэдээлэл
- Үйлдвэрлэсэн улс: БНСУ
- Арьсны төрөл: Уян хатан байдлаа алдсан, хуурайшиж үрчлээ тогтож эхэлж буй болон өнгөө алдаж ядарсан бүх төрлийн арьсанд тохиромжтой.
- Багцын бүрэлдэхүүн ба хэмжээ:
- Medicube PDRN Pink Collagen Bubble Serum (95ml)
- Medicube PDRN Pink Collagen Capsule Cream (55g)
- Medicube PDRN Pink Collagen Gel Mask (1 ширхэг)