Гол үйлчилгээ
- Улайлт, үрэвсэл намдаах: Батгашилт болон гадны нөлөөнөөс болж улайж цочсон арьсыг агшин зуур тайвшруулна.
- Батганы эсрэг арчилгаа: Батга үүсэх гол шалтгаан болох илүүдэл тослогийг хянаж, үрэвслийг дарах үйлчилгээтэй.
- Нүх сүв болон үхжсэн арьс цэвэрлэх: Арьсны нүх сүвийг бөглөрөхөөс сэргийлж, арьсыг зөөлөн гуужуулна.
- Чийгшүүлэх: Арьсны гүн рүү чийг өгч, арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлнэ.
Гол найрлага
Бүтээгдэхүүний найрлагад 10 гаруй төрлийн ургамлын ханд багтсан байдаг:
- Centella Asiatica (Ганга өвс): Шарх эдгээх, үрэвсэл дарах, арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй супер найрлага.
- Niacinamide: Арьсны өнгө сэргээх, улайлт бүдгэрүүлэх болон арьсны өөрийн хамгаалалтыг дэмжинэ.
- 10 төрлийн ургамлын ханд: Алтан цэцэг (Gold extract), чихэр өвс (Licorice), ногоон цай (Green tea) зэрэг ургамлын хандууд нь арьсыг тайвшруулж, чийгээр хангана.
- 100% Cotton sheet: Маск нь цэвэр даавуун материалтай тул мэдрэмтгий арьсанд ч цочрол өгөхгүй.
Хэнд зориулсан бэ?
- Батгашилттай болон батга гарамтгай арьстай хүмүүст.
- Арьс нь амархан улайж, загатнаж цочдог мэдрэмтгий арьстай хүмүүст.
- Тослог ихтэй, нүх сүв нь бөглөрөмтгий хүмүүст.
- Арьс нь барзайж, чийгшил дутагдсанаас болж гуужсан үед.
Хэрхэн хэрэглэх вэ?
- Нүүрээ угаасны дараа тонероор арьсаа бэлдэнэ.
- Маскыг уутнаас нь гарган нүүрний хэлбэрт тааруулан жигд наана.
- 10-20 минут амраад маскыг авна.
- Арьсан дээр үлдсэн эссенцийг зөөлөн товшиж шингээнэ (угаах шаардлагагүй).
Илүү үр дүнтэй хэрэглэх зөвлөгөө:
Энэхүү маск нь Medicube-ийн Red Line цувралын бусад бүтээгдэхүүнтэй (Red Foam Cleanser, Red Toner, Red Serum) хамт хэрэглэгдэхэд батгашилтыг маш хурдан хугацаанд дарах боломжтой байдаг.