Гол үйлчилгээ
- Эсийн түвшний нөхөн төлжилт: PDRN найрлага нь гэмтсэн арьсыг хурдан хугацаанд засаж, арьсны бүтцийг эрүүл болгоно.
- Гүн чийгшүүлэлт: Олон давхаргат гиалуроны хүчил нь арьсны гүнд хүрч чийг өгснөөр хуурайшилтаас үүдэлтэй таталдалтыг арилгана.
- Булбарай, чанга арьс (Plumping): Арьсыг дотроос нь дүүргэж, уян хатан чанарыг сайжруулснаар арьсыг илүү залуу харагдуулна.
- Гэрэлтсэн болгох: Арьсны гундсан өнгийг сэргээж, агшин зуур эрүүл гэрэлтэлтсэн болгоно.
Гол найрлага
Anua-ийн энэхүү серум нь хамгийн сүүлийн үеийн "Capsule" технологиор хийгдсэн:
- PDRN (Salmon DNA): Арьсны нөхөн төлжилтийг дэмждэг, гоо сайхны эмнэлгийн тарилгад ашиглагддаг өндөр үр дүнтэй найрлага.
- 11 төрлийн Гиалуроны хүчил: Бага, дунд, өндөр молекулт гиалуроны хүчлүүд нь арьсны бүх давхаргад чийг түгжинэ.
- Panthenol (Витамин B5): Арьсыг тайвшруулж, чийг алдагдахаас сэргийлэх хамгаалалтын давхарга үүсгэнэ.
- Collagen: Арьсны уян хатан чанарыг дэмжиж, чангалах үйлчилгээг эрчимжүүлнэ.
Хэнд зориулсан бэ?
- Арьс нь маш их хуурайшиж, өнгөө алдаж гундсан хүмүүст.
- Арьсны уян хатан чанар алдагдаж, суларч эхэлж буй хүмүүст.
- Арьсны хамгаалалтын бүрхүүл (skin barrier) нь гэмтсэн, эмзэг арьстай хүмүүст.
- Гоо сайхны эмнэлгийн PDRN тарилгатай ижил үр дүнг гэрээсээ авахыг хүссэн хүмүүст.
Хэрхэн хэрэглэх вэ?
Refill (запас) сольж суулгах:
- Үндсэн савны гадна талыг барьж, доторх хоосон голыг нь эргүүлж сугалж авна.
- Refill pack-ийг шинээр хийж, эргүүлэн түгжинэ.
Бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх вэ:
- Нүүрээ цэвэрлэж, тонероор арьсаа бэлдэнэ.
- Зохих хэмжээгээр авч (2-3 дусал) нүүрэндээ жигд түрхэнэ.
- Серум доторх бичил капсулуудыг хагартал зөөлөн илж, арьсандаа гүн шингээнэ.
- Дараа нь чийгшүүлэгч тос түрхэж, идэвхт бодисуудыг арьсандаа түгжээрэй.
Зөвлөгөө
Энэхүү серум нь Anua Heartleaf 77% Toner-ийн дараа хэрэглэхэд маш тохиромжтой. Хэрэв та арьсаа илүү хурдан нөхөн төлжүүлэхийг хүсвэл оройн арчилгаандаа тогтмол хэрэглээрэй.