Гол үйлчилгээ
- Агшин зуур тайвшруулах: Арьсны улайлт, цочрол болон үрэвслийг маш хурдан намдаана.
- РН тэнцвэржүүлэх: Арьсны байгалийн РН түвшинг (pH 5.5 - 6) хадгалж, арьсны хамгаалалтын бүрхүүлийг эрүүл байлгана.
- Тослог тэнцвэржүүлэх: Илүүдэл тослог ялгаралтыг хянаж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ.
- Чийгшүүлэх: Арьсны гүн рүү чийг өгч, дараагийн арьс арчилгааны бүтээгдэхүүн шингэх суурийг бэлдэнэ.
Гол найрлага
- 77% Heartleaf Extract (Houttuynia Cordata): Энэхүү ургамлын ханд нь үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг маш хүчтэй үйлчилгээтэй бөгөөд батгашилтын эсрэг хамгийн шилдэг найрлагад тооцогддог.
- Centella Asiatica: Арьс нөхөн төлжүүлэх, улайлт намдаах үйлчилгээг дэмжинэ.
- Panthenol (Pro-vitamin B5): Арьсыг зөөлрүүлж, чийгийг түгжих үүрэгтэй.
- Sugarcane Extract: Арьсыг маш зөөлөн гуужуулж, бүтцийг нь толигор болгоно.
Хэнд зориулсан бэ?
- Батгашилттай болон батга гарамтгай арьстай хүмүүст.
- Амархан улайж, цочдог мэдрэмтгий арьстай хүмүүст.
- Дотор талаасаа хуурайшиж, гадна талаасаа тослогтдог (dehydrated oily skin) арьсанд.
- Арьс арчилгааны минималист, цэвэр найрлага (Vegan & Cruelty-free) эрэлхийлж буй хүмүүст.
Хэрхэн хэрэглэх вэ?
Refill Pack (запас)-ийг хэрхэн ашиглах вэ:
- Өмнөх Anua тонерынхоо хоосон савыг сайтар угааж, бүрэн хатаана.
- Refill Pack-ийн тагийг нээж, сав руугаа болгоомжтой юүлнэ. (Энэ нь байгаль орчинд ээлтэй бөгөөд эдийн засагт хэмнэлттэй сонголт юм).
Тонерыг хэрхэн хэрэглэх вэ:
- Өдөр тутамд: Цэвэрлэсэн арьсан дээрээ алгандаа дусааж эсвэл хөвөнд шингээж арчина.
- 7 Skin Method: Арьс маш их хуурайшсан үед 2-3 удаа давхарлан түрхэж чийгшүүлнэ.
- Toner Mask: Арьс улайж цочсон үед хөвөнд сайтар шингээж, асуудалтай хэсэгтээ 5-10 минут тавьж тайвшруулна.