Гол үйлчилгээ
- Чийг алдагдлаас хамгаалах: Арьсан дээр нимгэн хальс үүсгэснээр шөнийн турш арьсны чийг ууршиж алдагдахаас (TEWL) сэргийлнэ.
- Уян хатан чанар сайжруулах: Суларсан арьсыг чангалж, арьсны гүн дэх коллагены бүтцийг дэмжинэ.
- Арьс толигор болгох: Арьсны гадаргуугийн барзгар байдлыг засаж, өглөө сэрэхэд будалтын суурь маш сайн суухаар толигор болгоно.
- Glass Skin гэрэлтэлт: Арьсыг дотроос нь дүүргэж, эрүүл гэрэлтсэн харагдуулна.
Гол найрлага
- Hydrolyzed Collagen (16,000ppm): Бага молекулт коллаген нь арьсанд илүү гүн шингэж, чангалах үйлчилгээ үзүүлнэ.
- Ceramide NP: Арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлж, чийгийг удаан хадгална.
- Adenosine: Үрчлээний эсрэг үйлчилгээтэй идэвхт бодис.
- Panthenol: Арьсыг тайвшруулж, чийгшүүлэх үйлчилгээг дэмжинэ.
Хэнд зориулсан бэ?
- Арьс нь суларч, уян хатан чанараа алдаж буй хүмүүст.
- Өглөө сэрэхэд арьс нь хуурайшиж, таталдаж эсвэл гундаж харагддаг хүмүүст.
- Нүх сүв томорсон, арьсны бүтэц нь барзгар болсон үед.
- Оройн арчилгааны бүтээгдэхүүнүүдийнхээ үр дүнг нэмэгдүүлж, арьсаа "түгжихийг" хүссэн хэн бүхэнд.
Хэрхэн хэрэглэх вэ?
- Оройн арчилгааны бүх шатны дараа (тонер, серум, чийгшүүлэгч тос) хамгийн сүүлд хэрэглэнэ.
- Нүд болон амны орчмоос зайдуу нүүрэндээ жигд нимгэн түрхэнэ.
- Маск бүрэн хатаж, тунгалаг хальс болтол 15-20 минут хүлээнэ.
- Масктайгаа шууд унтана. Энэ нь дэрний даавуунд наалдахгүй, хуурай хальс болсон байх болно.
- Өглөө сэрээд маскыг захнаас нь эхлэн зөөлөн хуулж авна. Хэрэв үлдэгдэл байвал усаар зөөлөн зайлж болно.
Зөвлөмж: Энэхүү маск нь өмнө нь түрхсэн серум, тосыг арьсанд илүү сайн шингэхэд тусалдаг тул маск тавихаас өмнө тэжээлийн серум хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.